Онлайн зээлийн
ѳргѳдѳл

Хэрхэн цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдэд санхүүгийн мэдлэг олгох вэ?
2022-10-18

  1. Шилэн эсвэл хуванцар тунгалаг шил ашиглах

Мөнгөний гахай бол гайхалтай арга гэхдээ энэ нь хүүхдэд тийм ч хүчтэй нөлөөлөхгүй. Харин түүний оронд шилэн эсвэл хуванцар тунгалаг шил ашигласнаар таны хүүхэд мөнгөө хэр өсөж байгааг харах боломжтой болох юм. Өчигдөр тэд 1,000 төгрөгтэй байлаа гэж үзье. Тэгвэл өнөөдөр 1,500 төгрөгтэй боллоо. Бага багаар ч хамаагүй өсөж байгааг харуулах нь хамгийн чухал юм. 

  1. Үлгэр дууриалал болох

Кэмбриджийн их сургуулийн судалгаагаар 7 настайгаас нь эхлэн санхүүгийн мэдлэг заах нь хамгийн тохиромжтой гэж үзсэн байна. Хүүхдэдээ зөв арга замаар үлгэр дууриалал болсноор тэд ч мөн адил таны баримталдаг санхүүгийн хэв маягийг өөрийн дадал болгонох.  Бяцхан үрс маань биднийг үргэлж ажиглаж байдаг шүү дээ.

  1. Зарцуулалтын талаарх мэдлэг олгох

Та хүүхдэдээ “энэ тоглоомон машин 40,000 төгрөг шүү дээ, үнэтэй байна” гэж хэлэхээс илүүг хийх хэрэгтэй. Тэдний цуглуулж буй шилнээс нь хэдэн төгрөг гаргаж аваад дэлгүүрт аваачиж өгөх, кассанд мөнгөө төлөхөд нь тусал. Энэхүү энгийн үйлдэл нь үгүй, болохгүй гэж хэлэхээс илүү үр дүнтэй байх болно.