1. Зардлын хуваарилалтын талаар заах
“Хэрвээ чи энэ видео тоглоомыг авбал, чамд гутал авах мөнгө үлдэхгүй шүү дээ” гэж хэлэх нь зүйтэй. Учир нь, энэ насны хүүхдүүд нь шийдвэр гаргалтад нөлөөлөх, гарч болох үр дүнг тодорхойлох чадвартай байх ёстой.
2. Хариуцлагыг өөрт нь үлдээ
Хүүхдэдээ зүгээр мөнгийг нь шууд битгий өг. Ажил хийж байж мөнгө олдог юм гэсэн ойлголтыг өгөх юм. Тухайлбал гэрийн ажил, хогоо асгах, өрөөгөө цэвэрлэх эсвэл гаднах талбайг цэвэрлэх.
3. Өдөөлт үүсгэсэн худалдан авалтаас зайлс хийх
“Ээжээ, би дөнгөж сая аймар хөөрхөн палааж олсон. Энэ бол төгс, надад аймар таалагдаж байна. Би авч болох уу? Гуйж байна.” Энэ үг танд танил сонсогдож байна уу. Энэ насны хүүхдүүд эцэг эхээрээ худалдан авалт хийлгэх арга зальтай болсон байдаг. Тиймээс хааяа бол зүгээр ч үргэлж битгий авч өгөөрэй. Дээр дурдсан шиг өөрийн цуглуулж буй мөнгийг хэрхэн зарцуулах талаар зааж өгөөрэй.
4. Өгөх авахын ухааныг зааж өгөөрэй
Тэдэнд нэгэнт бага бага дүнгээр хадгаламж үүссэн байгаа юм чинь яагаад бага ч гэсэн хандивлах талаар зааж болохгүй гэж. Тухайлбал: тусламж хэрэгтэй байгаа бяцхан амьтад болон тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хандивлахыг зааж өгөөрэй.