Онлайн зээлийн
ѳргѳдѳл

Танилцуулга

Алсын хараа

Салбартаа анхдагч жишиг Хадгаламж Зээлийн Хоршоо болох.

Эрхэм зорилго

Хоршооны гишүүдэд санхүүгийн чанартай үйлчилгээ үзүүлж, хоршооны гишүүд хоорондын эдийн засгийн идэвхтэй харилцааг дэмжиж, нийгмийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулахад оршино.

Ард Актив Хадгаламж Зээлийн Хоршоо нь 2004 онд үүсгэн байгуулагдаж, 2013 онд бүтэц удирдлагын хувьд шинэчлэгдэн банк, санхүүгийн салбарт арвин туршлагатай баг хамт олон бүрдүүлэн, гишүүдийнхээ санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор хадгаламж, зээлийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж буй Хоршоо юм.

Байгуулагдсан цагаас хойш бид Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ны тусгай зөвшөөрөлтэйгөөр хадгаламж, зээлийн үйлчилгээг гишүүддээ үзүүлэхийн зэрэгцээ гишүүддээ хадгаламж, хуримтлалын талаарх мэдээллийг үнэн зөвөөр хүргэн ажиллахыг хичээж байна.

Цаашид бид нийт гишүүдийнхээ өөрчлөгдөж буй санхүүгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн шинэлэг бөгөөд тохиромжтой хадгаламж болон зээлийн бүтээгдэхүүнүүдийг цаг алдалгүй нийлүүлж, харилцагчдынхаа найдвартай түнш, зөвлөгч байхын төлөө хичээн ажиллах болно.

Хүчтэй. Хамтдаа.