Онлайн зээлийн
ѳргѳдѳл

Ард Актив ХЗХ 2021 оны хагас жилийн тайлангаа танилцуулж байна.
2021-07-30

АРД АКТИВ ХЗХ 2021 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Хоршооны нийт гишүүдийнхээ амар амгаланг эрэн мэндчилье!

Ард Актив хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ) нь 2004 онд үүсгэн байгуулагдаж, 17 дахь жилдээ хоршооны гишүүддээ хадгаламж болон зээлийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. 2013 оноос Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний охин компаниудаас хөрөнгө оруулалт авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд бид нийт 2,800 орчим идэвхтэй хоршооны гишүүнтэй, нийт хөрөнгө 19 тэрбум төгрөгт хүргэж, хадгаламж зээлийн хоршооны салбартаа тэргүүлэх 4 хоршооны нэг болоод байна.


ard active 500x5503

Манай хоршоо 2018 онд үйл ажиллагаандаа Ард Апп нэвтрүүлснээр анхны цахим зээлийн хоршоо болж гишүүддээ гар утасны аппликэйшнаа ашиглан ашиглан хадгаламжийн дансаа хянах, хуулга авах, зээлийн эргэн төлөлтөө хийх боломжийг бүрдүүлсэн.
ard active 500x5508

2021 оны II улирлын байдлаар, манай хоршооны нийт хөрөнгө өнгөрсөн жилийн эцсээс 177 хувиар нэмэгдэж, 19 тэрбум төгрөг, зээлийн багц 162 хувиар нэмэгдэж, 13.8 тэрбум төгрөг, хадгаламж 158 хувиар нэмэгдэж, 14 тэрбум төгрөгт хүрч тус тус өссөн үзүүлэлттэй гарсан байна. Нийт зээлийн багцын 99.7 хувийг хэвийн зээл, 0.3 хувийг чанаргүй зээлийн багц эзэлж байгаа нь салбарын дундаж чанаргүй зээлийн багцын үзүүлэлттэй харьцуулахад 12 дахин бага байна. Төлбөрийн чадвар сайтай зээлдэгчдэд зах зээлд өрсөлдөхүйц бага хүүг санал болгон эрсдэл багатай, чанар сайтай зээлийн багцыг бүрдүүлж ажиллах бодлого барин ажиллаж байна.
ard active 500x5509

Цаашид манай хоршооны зүгээс гишүүддээ хүрч буй үйлчилгээгээ өргөжүүлж, иргэдийн хадгаламж зээлийн хоршоонд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа нээлттэй, цахим байдлаар хүргэхийг зорин ажиллаж байна. Хоршоонд гишүүнээр элсээгүй иргэд гишүүнээр элсэх хүсэлтээ гарган, гишүүн болсоноор хоршооны үйл ажиллагаанд оролцох боломжтой.
ard active 500x5507

 Он цагийн туршид бидэнтэй хамт байж, хүчээ нэгтгэн урагшилсаар буй хоршооны нийт гишүүддээ эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Хүндэтгэсэн,

Ард Актив ХЗХ-ийн Гүйцэтгэх захирал

Ганхуягийн Билгүүн