Онлайн зээлийн
ѳргѳдѳл

Зардлаа хянаж сурахад тань туслах 5 арга
2022-10-14

Таны төлөх шаардлагатай төлбөрууд ар араасаа цувраад байгаа юм биш биз? Ийм асуудалд орохгүйн тулд хамгийн эхэнд зардлаа хянаж сурах шаардлагатай юм. Дараах 5 аргаас та хэрхэн зардлаа хянах, нэмэлт зардал гаргахгүй байх болон зээлдээ нэмэгдүүлсэн хүү төлөхгүй байх талаар суралцах болно.

1.Жагсаалт гаргах

Өөрийн гаргаж буй бүх зардлаа бичиж, жагсаалт гаргана. Үүнд: Байрны төлбөр, СӨХ, зээлийн хүү, түрээс, хүнсний зардал гэх мэт багтах юм. Утасны аппликэйшн, хүснэгт эсвэл тусдаа дэвтэр гаргаарай. Анхаарах зүйл нь зардлаа олон хуудаст салгаж бичилгүйгээр өөрт ойлгомжтойгоор хамгийн чухлаас нь эхлээд жагсаагаарай. Ийнхүү жагсаалт гаргаснаар та сар бүр төлөх төлбөрүүдээ хойшлуулаад байхгүйгээр цаг тухай бүрт нь төлж, нэмэлт хүү болон төлбөр төлөх шаардлагагүй болно.

  1. Төлбөр төлөх цэс бэлтгэх

Энэ нь таны төлбөр төлөх нөхцлийг хялбарчлах юм. Төлбөртөө зориулан тусгайлан данс үүсгэж, төлбөрөө тэрхүү дансандаа төвлөрүүлэн төлөх нь хяналт тавихад хялбар байх болно.

  1. Дансны хуулгаа хянах

Төлөх шаардлагатай байгаа төлбөрөө жагсаан бичсэн дэвтрээ үргэлж шалгаж байгаарай. Танд төлөлгүй үлдээсэн нэхэмжлэл ирсэн тохиолдолд үүн дээр нэмэгдүүлсэн хүү болон төлөлт хийх хугацанаас хойших хүү бодогдон орсон байна. Нэмэлт зардал гаргахгүйн тулд төлбөрийн задаргааг үргэлж хянаж, тооцоолж байгаарай

  1. Төлбөр төлөх хугацааг нягтлах

Таны төлбөрийн төлөлт сар бүрийн 1-нд эсвэл 15-ны өдөр байх магадлалтай. Төлөлт хийх өдрүүдээ календарь, дэвтэр болон аппликэйшн дээрээ тэмдэглээрэй. Төлбөр хийх өдөр та төлөлт хийх боломжгүй болсон бол тухайн байгууллага руу хандан, өдрийг өөрчлөх боломжтой.

  1. Хөнгөлөлт эдлэх боломжтой өдрийг тодорхойлох

Ихэнх тохиолдолд төлбөрийн нөхцөлд төлбөр төлөх уян хатан нөхцлийг оуулж өгсөн байдаг. Хөнгөлөлт эдлэх хугацаа нь 15 хоног байдаг. Энэ нь танд төлбөрийн уян хатан нөхцлийг гаргаж өгөх боловч үргэж битгий ашиглаарай.