1. Хангалуун байж сурах талаар заах
Таны өсвөр насны хүүхэд магадгүй хэтэрхий их цагийг олон нийтийн сүлжээнд зарцуулж байгаа гэж та бодож байна? Тэд найз нөхөд болон бусад хүмүүсийн амьдралын хэв маягийг харж өөртэйгөө харьцуулалт хийж байж болох юмх.
“Ааваа, манай найзын аав нь хүүхдэдээ шинэ загварын машин худалдан авч өгсөн. Би одоо хүртэл хуучинг унаж байна.”
“ Ээжээ, манай сургуулийн нэг охин 16 насны төрсөн өдрөөрөө Gucci-ын цаг авсан. Би ч гэсэн авмаар байна.”
Сэтгэл хангалуун амьдралын хамгийн том эхлэл бол байгаа зүйлээ хайрлаж эхлэх юм. Тухайлбал: Хүүхдэдээ машин чамайг А цэгээс В цэг рүү аюулгүй хүргэж өгч байна. Чи өөрийн ирээдүйгээ бодон төрсөн өдрөө яагаад өөр аргаар дурсгалтай өнгөрүүлж болохгүй гэж? хэмээн сургаж болно.
2. Тэдэнд дансаа хянах хариуцлагын талаар мэдлэг олгох
Хэрэв таны хүүхэд дээр бидний дурдсан санхүүгийн аргуудаас заримыг нь зааж өгсөн бол одоо түүнд өөрт нь харилцах данс үүсгэж өгөх цаг боллоо. Мөнгөний менежменттэй болсноор ирээдүйд үүсэх гэнэтийн санхүүгийн эрсдэлүүдээс зайлсхийх боломжтой юм.
3. Их сургуульд орох үед нь зориулан хадгалж эхлэх
Энэхүү зардал нь хүүхдэдээ бэлэг худалдан авч өгч буйгаас илүү их цагийг зарцуулах юм. Тэд зуны амралтаараа цагийн ажил хийхийг хүсэж байна уу? Гайхалтай. Ажиллаж олсон цалингийнхаа тодорхой хувийг сургалтын төлбөрийн хадгаламжид нь хадгалаарай. Таны хүүхэд өөрийн ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийснээр яг л видео тоглоомонд донтдог шигээ болж магадгүй юм.
4. Тэдэнд оюутны зээлийн талаар зааж өгөх
Гадаад улсад сургалтын төлбөр нь Монголыг бодвол харьцангуй өндөр байдаг. Ихэнх хүүхэд сургалтын төлбөрийн зээлийн талаар мэдлэгтэй болсноор үүнийгээ дараа нь төлдөг. Хүүхдээ коллеж болон их сургуульд орохоос нь өмнө нүүр тулсан ярилцлага нэг удаа хийгээд үзээрэй.
5. Зээлийн талаар мэдлэгтэй болох
Таны хүүхэд тун удахгүй 18 нас хүрэх гэж байна шүү дээ. Үүнд зориулан зээлийн талаарх мэдлэг өгөх нь зүй ёсны хэрэг юм. Тэд зээлийн талаарх мэдлэггүйгээр зээлийн хүүдээ идэгдэх, мөн цаашлан муу зээлийн түүхтэй болох эрсдэлтэй юм.
6. Эртнээс хадгалж эхлэхийн гайхамшигийг мэдрүүлэх
Магадгүй та хүүхдэдээ яг хаанаас яаж эхэлж заахаа мэдэхгүй байгаа байх. Яагаад нэг удаа санхүүгийн мэдлэг олгох сургалтад дагуулан очиж болохгүй гэж. Туршлагатай, амжилтад хүрсэн хүмүүсийн ярианаас хүүхэд мэдлэг хуримтлуулж чадна шүү дээ.
7. Тэдэнд хэрхэн мөнгө олохыг ойлгоход нь туслах
Өсвөр насныханд чөлөөт цаг гарах боломж маш их байдаг. Улирлын амралт гэх мэт. Хэрвээ таны өсвөр насны хүүхдэд мөнгө шаардлагатай болсон тохиолдолд яагаад цагийн ажил олоход нь тусалж болохгүй гэж.